Skip to main content
Монголд гарсан САНААНД багтамгүй 6 ГЭМТ ХЭРЭГ
Хаана ч хамаагүй 1л удаа дараад сайтаа дэмжээрэй
Өнгөрсөн оны намар Дорнод аймагт гэр бүлээс гадуурх харилцаанаас болж, 7 настай хүүг нь захиалгаар хөнөөлгөсөн хэрэг гарсан.
2016-2017 он шилжих үеэр Сонгинохайрхан дүүрэгт эхнэр болон гэрт нь байсан дөрвөн настай хүүг заазуурдан хөнөөж, дагавар хүүхдээ хүнд гэмтээсэн хэрэг гарсан билээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу “Элчингийн хороолол”-д байрлах нийтийн орон сууцны найман давхарт мөрийтэй тоглож байсан хүмүүс рүү гэмт этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө болон нэг кг алт дээрэмдсэн хэрэг гарав.
Энэ оны нэгдүгээр сард Өмнөговь аймагт ноцтой үйл явдал болсон. Тодруулбал, нэгдүгээр сарын 14-нд 13 настай охиныг хүчирхийлж, зодсон бөгөөд охин эмнэлгийн тусламж авсан ч гэмтлээ даалгүй нас барсан. Энэ явдлаас хойш хэдхэн хоногийн дараа 19 настай охин мөн л хүчирхийлэлд өртөж, хүнд гэмтсэн.
Өнгөрсөн сарын 14-нд 24 настай эмэгтэй Ч, эрэгтэй С нар нь нэг ой долоон сартай У охиныг “Бөмбөгөр” худалдааны төв дотор төөрүүлж орхиод, зугтсаныг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэн.
Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 3-нд Улаан-Үд хотод 17 настай монгол оюутан дотуур байрныхаа 00-ийн өрөөнд төрж, хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ.
Comments
Post a Comment