2 настайгаасаа эхлэн булчингаа хөгжүүлсэн хүүд юу тохиолдсон бэ?


2010 онд нэгэн бяцхан хүүг аав нь гантель өргүүлэн бэлтгэл хийлгэж байгаа бичлэг цахим орчинд хэсэгтээ шуугиан тарьсан билээ. Жулиана Строе хэмээх румын хүү 2 настайгаасаа эхлэн төмөр өргөсөн бөгөөд 6 настайдаа яг л бодибилдингийн тамирчин шиг биетэй болсон байсан нь олон хүнийг гайхшруулж байсан юм.Жулиано хүү өөрөө булчингаа хөгжүүлэхийг хүссэн гэж аав нь хэлж байжээ. Дөнгөж 2 настайгаасаа хүчний бэлтгэл хийж эхэлсэн Жулиано 2010 онд дөнгөж 6 настай байхдаа бодибилдингийн тамирчин мэт  булчин шөрмөс нь зангирч байв.Гэхдээ олон хүн Жулианогийн хийж байгаа бэлтгэлд санаа зовж байсан юм. Хүү энгийн суниалтаас эхлээд төрөл бүрийн туухай, штанг, гантель зэргийг өргөдөг аж.
Хүмүүс ийм бага насандаа тийм хүнд бэлтгэл хийх нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байв. Жулианогийн аав нь хүүгээ өдөрт 2-3 цаг бэлтгэл хийдэг гэж хэлж байжээ.Удалгүй Жулианогийн аав нь фэйсбүүк хуудас дээрээ хүүгийнхээ шинэ биш хуучин бичлэгүүдийг тавих болсныг хүмүүс анзаарсан байна. Хүмүүс түүнээс яагаад шинэ бичлэг тавихгүй байгаа, хүү нь зүгээр эсэхийг асуусанд тэрээр ямар ч хариу өгөөгүй аж.

Comments