30 жил тамхи татсан хятад эрийн уушгийг мэс заслын эмч нар гаргаж үзтэл...


Хятадын эмч нарын нас барсан нэгэн өвчтөний уушгийг шалгаж буй бичлэг маш богино хугацаанд цахим ертөнцөд тархсан байна. Тус хагалгааг гүйцэтгэсэн Зянсу мужийн эмч Чен Жинюү энэхүү бичлэгийн ард болсон үйл явдлын тухай тайлбар хийжээ. Тэдний эмнэлэгт хүргэгдсэн 52 настай эр удалгүй амьсгал хураасан байна. Тэрээр эрхтэн хандивлагчаар бүртгүүлсэн байсан учир тэр даруйд нь хагалгаа хийж эд эрхтнийг нь авчээ. Харин эмч нар түүний уушгийг хараад донор болох боломжгүйг ойлгожээ. Түүний уушги хэнд ч тус болох боломжгүй болсон байсан юм. Хятадад тамхидалт маш их газар авсан учир уушги шилжүүлэх хагалгаа нэлээд олон хийгддэг. Зарим үед бага зэргийн гэмтэлтэй уушгийг шилжүүлэн суулгаж болдог ч энэ удаад хүний амь аврах ямар ч боломжгүй юм. Уг эрэгтэй 30 жил тамхи татсан байна. Энэ нь түүний аминд хүрсэн эмфизема, арьсны эмгэг болон уушгины шохойжилт зэрэг өвчний шалтгаан болжээ. Ийнхүү түүний уушги хэнд ч тус хүргэж чадхааргүй болсон байв. Дашрамд дурдахад, тамхи татдаг бүх хүний уушги ийм болох нь тодорхой юм. 

Comments